Тархи угаах гэж үг сонссон байх
Ерөнхий утга бусдыг өөрийн эрх ашгийн төлөө хөдөлгөх , ятгах гэдэг үгтэй утга давхцаж буй мэт боловч ятгаж байгаа тал ,ятгуулж байгаа тал WIN WIN харилцаа үүсдэг, харин тархи угаалт утасны үзүүрээс барьж удирдаж буй талын эрх ашгийг хамгаалахад оршино,
Тархи угаах процесыг 2 үндсэн хэсэг болгон тайлбарлая
- Тархийн угаах таргетын шигшиж сонгон , угаалт хийх орчин бүрдүүлнэ
- Бүрдүүлсэн орчин дээрээ цаашид хөдлөх программ суулгана, Прогаммын дагуу зогсолтгүй ажиллуулна, тархи угаалтаас зугтаах ,гарах оролдлого хийхээс хамгаалах
Угаалт хийх орчныг суулгаж өгөх
Анхнаасаа тархийг нь угаахад хялбар хүмүүсийн онцлог
- Хувийн эрх ашигаа нэгдүгээрд тавьдаг хүмүүс ,үнэгүй юманд дуртай, хямдралын купон хямдралын өдрийг судалж байдаг
- Аливаа зүйлийн мөн чанарыг бус түүний тухай ярьж буй хүний позишионоор сдантарт болгон хардаг
- Ямар нэг бүтэлгүй үйл явдал тохиолдсоны дараахь төлөвт байгаа
- Би Харвардын шалгалтад тэнцсэн ухаантай, тархи угаана гэж юу байдгийн би бол шууд мэдрэнэ гэж бодонгоо уншиж байгаа хүн
Эхний алхам тархины хэвийн ажиллагаа алдагдуулах
- Мэдээллийн өлсгөлөнд оруулж орчноосоо мэдээлэл авах боломжгүй болгох
- Эсвэл учир нь олдохгүй давхар шаталсан бүтэцтэй , хиймэл ,гүнзгий утга бүхий мэдээллээр тархийг нь зогсолтгүй input хийх
- Нойр хоолны дутагдалд оруулах
- Хүмүүс проспект онолоор олохын жаргалаас илүүтэй
алдахын зовлон илүү хүндээр хүлээн авдаг тиймээс
хэрхэн маш их боломж алдсан,үрэлжлүүлэн алдаж
байгаа талаар ойлгуулж эрэлтийг нэмэгдүүлнэ. - Тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дүнтэй арга бол сэтэхүйг нь айдаст автуулах , зохиомол ямар нэг дайсан , мангас, эсвэл тамын тухай үлгэрчилж, нүдэнд харагдтал дүрслэн (visualize)тархинд нь зоож өгнө.
Үүндээ алдартай хүмүүс , нэртэй их сургуулийн судалгааны үр дүн , статистик мэдээ сэлтийг харамгүй оруулж хүч нэмж өгнө. - Сэтгэл хөдлөл дээш доош олон удаа урт хугацаагаар хөдөлгөх.
Энэ орчныг тархийг нь угаах обьектдоо суулгаснаар өөрийн сэтгэн бодох чадвар нь алдагдаж ямар нэгэн бурхан , аврагч, лам, багш , үзмэрч, мэргэн хүн ,ухаантай хүн , удирдагч, лидер , инферензаа, хөрөнгө оруулалтын хувьд хуурамч ашиг олох сургалт семинар зэрэг дуртай софтоо ямар ч эсэргүүцэлгүй суулгах боломжтой.
Дараагийн алхам
- Хиймэл ваакумжсан орчин бий болгоод , ваакум орчин дотор таатай байх нөхцөлийн бүрдүүлнэ
- Ваакум дотор тус тусын дүр үүрэг хариуцлага цол хэргэмтэй болгож сэтгэл ханамжийг дээшлүүлнэ
- Энэ орчинд удирдагчийн үг хууль бүгд удирдагчийн зааснаар хөдөлнө Тархийг нь угаачихсан хүмүүсээр юу ч хийлгэх боломжтой ,тэдэнд өөрийн бодол гэж байхгүй
- Бүх хөдөлгөөнийг нь програмчилчихсан учраас юу ч хэлээд нэмэргүй
Ойр тойрны хүмүүс найзууд чинь чи буруу зүйл хийгээд байна гэж хэлнэ тэд нар маш аюултай тул маш хурдан ваакум орчиндоо буцаж ирээрай гээд программ суулгачихсан тул чи буруу яваад байна аа гэж хэлэнгүүт прогамм ажиллаж эхэлнэ