Хүн амьтнаас юугаараа ялгаатай вэ?

Байгаль

Хүн бол сэтгэн боддог зэгс юм. Паскаль

Хүмүүсийн хувьд өөрсдийн тухай 『 Хүн гэж юу вэ? 』гэдгээ мэдэх нь чухал мэт боловч байгалийн хувьд олон төрлийн амьтдын нэгээс хэтрэхгүй оршихуй юм.

Биологи физиологийн ухаанд дулдуйдалгүй амьтдыг хооронд нь ялган тодорхойлох арга байдаг болов уу?

Энд амьд биет нь оршихын тулд энерги ( хоол тэжээл ) олох чадвар ( арга хэрэгсэл) өөр өөр байдаг ба түүн дээр нь анхаарлаа хандуулж тус тусд нь тодорхойлж үзье.

Шувууд

Шувуудын харах өнцөг

Шувуудын оршин тогтнох чадвар бол тэнгэрт дүүлэн нисэх чадвар юм.

Ихэнх амьтад эх газар ・далайд хоёр хэмжээст хавтгайд амьдралаа өнгөрүүлдэг бол шувууд 3 хэмжээст орчинд илүү өргөн орон зайнд амьдардаг.

Далавчтай учраас шувууд 3 хэмжээст ертөнцийг гартаа оруулсанаар:

  • Энергийн эх үүсвэр олох
  • Амиа хамгаалах ашигтай байрлал руу шилжих
  • Дээр тэнгэгээс доош 2 хэмжээст ертөнцийг бүхэлд нь харах
  • Бага энерги зарцуулж идэш тэжээлээ олох боломжтой болсон

Үүнтэй адил

Тахийн сүргийн чадвар хурдан хөл , арслангийн хувьд хурц шүд хумс , анаашны хувьд урт хүзүү байх жишээний

Гэхдээ эдгээр чадвар сөрөг үр дагавартай байх нь бий .

Холын зам туулж нүүдэллэдэг шувууд цаг агаар муудсанаас үхэх эрсдэл тулгардаг бол арслан хэдийгээр хүч чадалтай хурц шүд хумсаар зэвсэглэсэн чтом биетэй өвсөн тэжээлт амьтдыг агнана гэдэг амжилт олох магадлал багатай мөртөө эрсдэл ихтай game -тэй төстэй,

Анааш өндөр модны дээд хэсгийн жимс жимсгэнийг урт хүзүүний ачаар монопольдох ч бусад үед урт хүзүү шиг хэрэггүй юм үгүй.

Шувууд далавчаа гэмтээх юм бол нисэх чадвараа алдаж хоолоо олж идэхэд бэрх болно Тиймээс далавчаа гэмтээнэ гэдэг бол шувуудын хувьд үхэлтэй тулгарч байна гэсэн үг.
Хүнээс бусад амьтдын хувьд биологийн үхлээс түрүүлж хоол олж идэх үндсэн чадвараа алдаж үхэх нь их байдаг.

Хүний хувьд үндсэн амиа авч явах чадвар нь сэтгэн бодох тархи юм тархи үхлээ бол далавчаа гэмтээсэн шувуутай ижил.

Oрчин үеийн анагаах ухаан хөгжсөнөөр аппарат залгаад амийг нь залгуулаад байж болдог гэхдээ remodering хийж сэргэх чадваргүй бие бол биологийн хувьд нас барсантай адил ёс суртахууны үүднээс тархи нь үхээгүй хүнийг амьд байна гэж үздэг байна.

Тархины үхжилтээр нас барсан , эсвэл амьд эсэхийг тодорхойлж байгаа анагаах ухаанд буруу байна уу?

Шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүллэгүүд ( Science Fiction ) дээр гардаг шиг биологийн бие нь нас нөгчсөн ч тархи нь амьд профессортой харилцдаг хэсгийг хүн амьд байна гэж ойлгох уу

Амьдрал (байгаль) ба нийгэм (соёл иргэншил) хоёрын энэхүү хос шинж чанар нь хүний ​​тухай дараагийн молекулын онолын гол сэдвүүдийн нэг байх болно.

Хүний дотор араатанлаг , хүмүүнлэг шинж оршиж байдаг . Туйлын муу , эсвэл хүний дээд хайлан гэж байхгүй бүх хүн хосолмол шинж чанарыг агуулсан байдаг.

Хадуураад явчлаа , хүний хувьд далавч нь болсон жинхэнэ чадварын тухай асуудалдаа буцаж орьё.

Амьтнаас ялгарах хоёр чадварыг энд дурдая

  1. Нэг нь нийгмийн генээр (мем) олж авсан мэдээллийг өвлөн авах чадвар юм.  
  2. Нөгөө нь дөрвөн хэмжээст ертөнцөд (гурван хэмжээст орон зай, цаг хугацаа) өөрийгөө бодитойгоор харах чадвар юм.

Эхний мем гэдэг нь Ричард Доукинсийн дэвшүүлсэн үзэл баримтлалын өргөтгөл юм.Үүнийг (соёл, заншил) үеийн үед өвлөн үлдээсэн аливаа соёл иргэншлийн мэдээлэл гэж тодорхойлъё.

Үүнд хэлбэр бүхий дуу, дүрс, зураг, текстэн мэдээлэл, дата, видео бичлэгээр хойч үедээ үлдээдэг эсвэл түүнийгээ ашиглан сурган хүмүүжүүлдэг гэх мэт бас биет бус хэлбэр соёл зан заншил орно.

Хоёр дахийг нь тайлбарлахын тулд та дотроо шатрын хөлгийг төсөөлөөд , хөлөг дээрээ цагаан өнгөтэйг олон тоогоор , хар өнгөтэй шатрын хүү ганцхан ширхэг байрлуулсан байна гэж төсөөл

Хар талын хүү бол та , цагаан шатрууд бусад амьтад

Хүн төрөлхтөн шувуу шиг далавчгүй боловч онгоц бүтээгээд шувуу мэт нисэж , аль эсвэл тэнгэрт байгаа мэт виртуаль орчин бүтээгээд түүндээ өөрөө ороод нисэж яваа мэдрэмж авах боломжтой.

Үүгээр хүн шувуу шиг далавчгүй ч гэсэн 3 хэмжээст ертөнцийг гартаа оруулж чадаж байна.

Яг одоо цаг (Real time) дээр шатрын хөлгөн дээрх орон зайд хязгаарлагдалгүй өнгөрсөн (түүх) ба ирээдүй рүү цагийн тэнхлэгт оюун ухаанаараа ирж , очих чадвар нь эрх чөлөөг нь нэмэгдүүлдэг.

Технологи, мэдлэгийн тухай өндөр нягтралтай дөрвөн хэмжээст мэдээллийг агуулсан нийгмийн ген (мем)-ийн оролцоогүйгээр энэ чадварыг төсөөлөхийн аргагүй юм.

Хүн бол нийгмийн генийг чадварлаг ашиглахын зэрэгцээ дөрвөн хэмжээст ертөнцөд өөрсдийнхөө оршихуйг бодитойгоор харж чаддаг амьтан юм.

Хүнээс бусад амьтад шатрын хөлөг дээрхи бусдыг харах боловч тэнд оршиж байгаа өөрийгөө харах чадваргүй.

Шувууны өнцгөөс харах чадвартай хүн

Гагцхүү хүн л хар шатрын хүүнээс өөрийгөө салгаж, хар шатар, цагаан шатрын хоорондын хамаарлыг огт өөр өнцгөөс дөрвөн хэмжээстээр харж чадна. Янз бүрийн төрөл зүйлийн дунд эрчим хүчний эх үүсвэрийн (хоол тэжээл) төлөөх өрсөлдөөн өрнөхөд зөвхөн хүмүүс л эдгээр хоёр чадварыг ашиглан амьд үлдэх стратегийн хувьд асар их давуу талтай болох нь дэндүү ойлгомжтой юм.

Хүн төрөлхтөн бусад амьтдаас түрүүлж, тархацаа хурдацтай өргөжүүлж байгаа нь гайхах зүйл биш юм.

Хүн дээрхи чадвартай учраас дэлхий дээр амьдарч буй амьтдын дээд оршихуй юм уу гэвэл бас үгүй юмаа.

Шувуу далавчтай нисдэг , арслан хурц хумс соёотой , анааш урт хүзүүтэй гэдэгтэй адил 2 өвөрмөц чадвартай амьтдын нэг юм.

Ертөнц дээр хүн л хамгийн хүчтэй юм байна гэж андуурч магадгүй.

Дөрвөн тэрбум жилийн турш удамшлын шинж чанараа өөрчлөхгүйгээр эсийн хуваагдалаар үхэшгүй байдлаа хадгалсан организмууд байдгийг мэдэх үү.

Эдгээр нэг эст үхэшгүй амьд биетийн өнцгөөс харах юм бол хүн төрөлхтөний нас уншиж байгаа номын ганц хуудас ч хүрэхгүй богино байж мэдэх юм

Байгаль
Гарчиг URL хоёрыг хууллаа