NASA, Google, Amazon зэрэг байгууллагуудын шилдэг ажилтнуудын ашигладаг супер төвлөрлийн “тархины хак”-ийн тухай та сонссон уу? Энэ бол зөвхөн авьяаслаг хүмүүст зориулсан зүйл биш, харин хэн ч ашиглаж болох “урсгал төлөв” (Flow State) хэмээх шинжлэх ухаанаар батлагдсан тархины “чийт горим” юм. Дэлхийн бестселлер зохиолч, тархины шинжлэх ухаан, гүйцэтгэлийн судалгааны тэргүүлэгч Стивен Коулерын судалгаагаар энэхүү урсгал төлөвт ороход төвлөрөл, бүтээлч байдал, суралцах үр ашиг 10 дахин нэмэгддэг болохыг тогтоожээ. Энэ нийтлэлээр бид энэхүү механизмыг болон таны тархинд ч ашиглаж болох практик аргуудыг тайлбарлах болно.
Урсгал төлөв (Flow State) гэж юу вэ?
Биднийг ажил дээрээ, эсвэл ямар нэгэн зүйлд гүн гүнзгий ороод цаг хугацаа болон өөрийгөө умартаж, гадаад орчны нөлөө огт тоохоо больдог үе байдаг. Жишээлбэл, ажил эхлэхээс 15 минутын өмнө ,тайлангаа дуусгаж байх үедээ, эсвэл дуртай хоббигоо хийж байхдаа. Энэ бол яг л “зоонд орсон” эсвэл урсгал төлөвт орсон үе юм.

Сэтгэл судлаач Михили Чиксентмихайигийн нэрлэсэн энэхүү төлөв нь дараах онцлог шинжүүдтэй:
- Төвлөрөл нэг цэгт цугларна.
- Бусад хүмүүс намайг яаж харж байгаа бол гэх санаа алга болно.
- Цаг хугацааны мэдрэмж сунаж, богиносно.
- Үйлдэл, шийдвэр гаргалт агшин зуур болно.
Эдгээр дөрвөн шинж тэмдэг нэгэн зэрэг илэрсэн үед хүн өөрийнхөө жинхэнэ чадвараас давсан гүйцэтгэлийг үзүүлдэг. Дэлхийн консалтингийн компани МакКинсигийн 10 жилийн турш хийсэн судалгаагаар урсгал төлөвт орсон хүмүүс энгийн үеийнхээс 5 дахин их бүтээмжтэй ажиллаж байжээ.
Урсгал төлөвийг шинжлэх ухаанаар тайлбарлах нь

Урсгал төлөвт ороход тархины урд талын хэсэг болох prefrontal cortex (урьд хэсгийн холтос) түр зуур “амралтанд” ордог. Энэ хэсэг нь ихэвчлэн өөрийгөө шүүмжлэх, ирээдүйн талаар санаа зовох, хэтэрхий нарийн шийдвэр гаргах зэрэгт оролцдог “тархины яхир зөвлөгч өвгөн” шиг үүрэг гүйцэтгэдэг. Энэ хэсэг “унтсан” үед цаг хугацааны мэдрэмж бүдгэрч, бусдын харц хамаагүй болж, бие автоматаар хөдлөх мэт мэдрэмж төрдөг.
Мөн урсгал төлөвт байх үед тархинд допамин, норадреналин, эндорфин, серотонин, анандамид зэрэг таашаал, гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг гормонууд их хэмжээгээр ялгардаг. Эдгээр нь зөвхөн урсгал төлөвт л нэгэн зэрэг ялгардаг бөгөөд энэ нь биднийг “ихийг хиймээр байна” гэсэн байгалийн урам зоригийг төрүүлдэг.
Амжилтанд хүрэхэд урсгал төлөв яагаад чухал вэ?

Урсгал төлөвт ороход тархины гурван чухал зүйл болох урам зориг, бүтээлч байдал, суралцах үр ашиг нэгэн зэрэг огцом нэмэгддэг.
- Урам зориг (Motivation): Урсгал төлөвт байх үед тархи таашаалын бодисуудыг их хэмжээгээр ялгаруулдаг тул хийж буй үйлдэл өөрөө таатай болдог. Энэ нь ажил хийхээ хобби болгосон мэт мэдрэмж төрүүлж, урам зоригийг тасралтгүй хадгалдаг.
- Бүтээлч байдал (Creativity): Урсгал төлөвт тархи шинэ мэдээлэл болон одоо байгаа мэдлэгийг асар хурдан холбож өгдөг. Судалгаагаар урсгал төлөвт байх үед бүтээлч байдал 4-7 дахин нэмэгддэг болох нь тогтоогджээ.
- Суралцах үр ашиг (Learning Efficiency): Урсгал төлөвт байх үед тархинд допамин, норадреналин, эндорфин, серотонин зэрэг мэдрэлийн дамжуулагч бодисууд их хэмжээгээр ялгардаг тул мэдээллийн тогтворжилт гайхалтай нэмэгддэг. АНУ-ын Батлан хамгаалах яамны судалгаагаар урсгал төлөвт сургагдсан радар хянагч, мэргэн буудагч зэрэг цэргийн албан хаагчдын суралцах хурд 470% хүртэл нэмэгдсэн байна.
Хэрхэн урсгал төлөвт орох вэ? 3 Хувийн “триггер”
Урсгал төлөв нь авьяас чадвараас үл хамааран, тодорхой нөхцөлүүдийг бүрдүүлснээр хэн бүхэнд боломжтой юм. Доор таны одоо шууд ашиглах боломжтой хувийн 3 “триггер”-ийг танилцуулж байна.

- Хүсэл тэмүүлэл (Passion): Бидний тархи өөрт ач холбогдолтой гэж үзсэн мэдээлэлд автоматаар анхаарлаа төвлөрүүлж, төвлөрдөг. Дуртай зүйлээ хийх үед тархинд допамин ялгарч, төвлөрөл, ой тогтоолт, урам зориг нэгэн зэрэг нэмэгддэг. Тиймээс урсгал төлөвт орохын тулд зүгээр л дуртай зүйлээ хийхээс гадна, өөртөө утга учир, сэтгэл ханамж өгөх сэдвийг олох нь чухал.
- Эрсдэл (Risk): Нэлээд эрсдэлтэй зүйл хийх нь тархийг “сэрээж”, төвлөрлийн түвшинг огцом нэмэгдүүлдэг. Тархи “аюултай байж магадгүй” гэж мэдэрсэн үед норадреналин, допамин их хэмжээгээр ялгарч, төвлөрөл, анхаарал, шийдвэр гаргах чадвар, хариу үйлдэл хийх хурд бүрэн горимд шилждэг. Амь насанд аюултай эрсдэл биш ч, шинэ сорилтууд (анх удаагийн үүрэг, олны өмнө үг хэлэх, жижиг бүтэлгүйтлийн магадлал, тодорхой хугацаанд амжилт гаргах зорилго) нь тархинд маш сайн “түлш” болдог.
- Тодорхой зорилго (Clear Goals): Бидний тархи хаашаа чиглэхээ тодорхой мэддэг үедээ төвлөрлөө бүрэн гаргаж чаддаг. Зорилго тодорхой байх нь тархинд тухайн зорилгод хүрэх үйлдлүүдийг автоматаар оновчтой болгоход тусалдаг. “Их хичээх ёстой” гэхээсээ илүү “Энэ долоо хоногт 30 уулзалт хийнэ” гэх мэт тодорхой, хэмжигдэхүйц зорилго тавих нь төвлөрөл болон урам зоригийг хадгалахад тустай.
Урсгал төлөвийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Урсгал төлөвт орох нь зөвхөн авьяаслаг хүмүүсийн онцгой чадвар биш, харин дадлагаар сайжруулж болох ур чадвар юм. Google компани өөрийн ажилтнуудынхаа урсгал төлөвт орох чадварыг нэмэгдүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, 6 долоо хоногийн турш судалгаа хийхэд оролцогчдын урсгал төлөвт орох давтамж 35%-иас 80% хүртэл нэмэгдсэн байна. Үүнд:
- Нойрны чанарыг сайжруулах
- 90 минутын төвлөрсөн цаг гаргах
- Зорилго тавих зэрэг энгийн зүйлс орсон байжээ.
Мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон DARPA зэрэг байгууллагууд тархинд сул соронзон цочрол өгөх замаар урсгал төлөвийг хиймлээр үүсгэх судалгаа хийж байгаа нь ирээдүйд тархины унтраалгыг шууд асааж, унтраах боломжтой болно гэдгийг харуулж байна.
Гэвч өдөр тутмын амьдралд бид:
- Өглөөний төвлөрөх цагийг утсаа оролдохгүйгээр 90 минут гэж тогтоох.
- Ажлын таскыг жижиг зорилгод хувааж хийх.
- Төвлөрч болох цагтаа өөрт таалагдах сэдвийг сонгох.
Энэ мэтээр бяцхан өөрчлөлтүүдийг хийж эхлэх нь таныг өдөр бүр “хамгийн хүчирхэг тархины горим”-д ойртуулна. Урсгал төлөв гэдэг нь хичээл зүтгэлээр биш, харин механизмаар төвлөрлийг дуудах ур чадвар юм. Тиймээс хичээж чадахгүй байгаа үедээ л үүнийг ашиглаарай. Энэ бол таныг хэзээ ч хамгийн хүчирхэг болгох тархины чийт горим юм.

