Сүүлийн үеийн судалгаагаар, хүмүүсийн 70 гаруй хувь нь өөрийн хөлний жинхэнэ хэмжээнд таараагүй гутал өмсдөг гэсэн үр дүн гарчээ. Энэ бол зөвхөн гоо зүйн асуудал биш, эрүүл мэндэд ноцтой үр дагавар авчирч болох асуудал юм.
Хэрэв та гутал худалдаж авахдаа зөвхөн загвар, өнгө, үнийг нь хараад шийдвэр гаргадаг бол энэ нийтлэл танд зориулагдсан. Энд бид яагаад хөлөндөө яг таарсан гутал сонгох нь чухал болох, таараагүй гутал өмссөнөөр үүсэх эрсдэл, мөн үүнийг үл тоомсорлосноор ямар аюултай нөхцөл байдалд хүргэж болох талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
Хөлөндөө яг таарсан гутал сонгохын ач холбогдол
Бидний хөл бол биеийн тулгуур, тэнцвэрийг хадгалж, бүх биеийн жинг үүрч явдаг хамгийн чухал хэсэг юм. Зөвхөн хөлийг биш, биеийн ерөнхий байдал, яс, булчингийн систем, үе мөчний эрүүл мэндэд гутлын размер шууд нөлөөлдөг.
1. Эрүүл мэндийн ач холбогдол: Зөв размерын гутал нь хөлний хуруу, ул, өсгийг зөв байрлалд байлгаж, аливаа төрлийн деформаци, даралтаас сэргийлдэг. Хөлөнд таарсан гутал өмссөнөөр та өдөр тутмын алхаа, гүйлт, хөдөлгөөнөө хэвийн, тав тухтай хийх боломжтой болно. Энэ нь нуруу, үе мөч, үүн дотроо өвдөг, шагай хумсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.
2. Тав тух, итгэлтэй байдал, үнэмшил: Хөлөнд таарсан гутал өмссөнөөр та өөрийгөө тав тухтай, зоригтой ,итгэл дүүрэн байгааг мэдэрнэ. Гутал хавчих, эсвэл сул байснаас үүдэн гардаг сэтгэл зоволт, хөдөлгөөний хязгаарлалт үгүй болж, таны өдөр тутмын амьдралын чанар сайжирна.
Таараагүй гутал хэрэглэснээр үүсч болох эрсдэл

Өөрт таараагүй гутал өмсөх нь зөвхөн түр зуурын зовиур биш, харин урт хугацаанд хуримтлагдах эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг үүсгэдэг. Үүнийг үл тоомсорлосноор таны хөдөлгөөний системд сөрөг нөлөө үзүүлж, эмчийн тусламж шаардах нөхцөл байдалд хүргэж болно.
1. Хөлний Деформаци: Хэт хавчсан гутал өмсөх нь хөлний хуруунуудыг шахаж, hallux valgus (бугын яс), hammer toe (хурууны муруйлт) зэрэг деформацид хүргэдэг. Энэ нь маш их өвдөлт үүсгэж, цаашлаад мэс засал шаардах хүртэл хүндрэлтэй болдог.
2. Улны Өвчин, Үрэвсэл: Багадсан гутал нь хөлний ул, өсгий дээр хэт их даралт үүсгэснээр plantar fasciitis буюу улны хавхайн үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Энэ нь өглөө босоход улны хэсэгт хүчтэй хурц өвдөлт мэдрүүлдэг онцгой зовиуртай өвчин юм.Зарим үел хөлний нум ачааллыг тархаах чадваргүй болсноор зүүгээр хатгаж буй мэт хүчтэй өвдөлтийг мэдрэнэ.
3. Цусны Эргэлтийн Саатал: Хэт бариу гутал нь хөлний цусны эргэлтийг удаашруулж, хуруунууд болон хөлийн мэдрэлүүдийг шахаж, мэдээ алдах, хөл хөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Урт хугацаанд энэ нь мэдрэлийн гэмтэлд хүргэж болно.
4. Эрсдэл ба Гэмтэл: Хэт сул гутал нь ялангуяа гүйх, алхах үед хөл гулсаж, шагай мултрах, шөрмөс сунах зэрэг гэмтэл авахад хүргэдэг. Гуталны ул хэт хатуу эсвэл хальтаргаатай байвал унаж бэртэх эрсдэл ч нэмэгдэнэ.
Үүнийг үл тоомсорлосноор үүсч болох эрсдэл, судалгаа
Америкийн Ортопедын Хөл, Шагайны Мэс Заслын Нийгэмлэгийн (AOFAS) хийсэн судалгаагаар, насанд хүрсэн хүмүүсийн 90% нь амьдралынхаа ямар нэгэн үед гутлаас үүдэлтэй хөлний асуудалтай тулгардаг болохыг тогтоожээ. Энэ нь зөвхөн хөлний асуудал биш, цаашлаад нурууны өвчин, толгой өвдөх, тэнцвэр алдагдах зэрэг биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд онцолсон байна.
“The Journal of Bone and Joint Surgery” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд, хүүхэд насанд нь таараагүй гутал өмсгөсөн нь насанд хүрсэн үед хөлний деформаци үүсэх үндсэн шалтгаан болдог гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь гутлын размерын асуудал зөвхөн насанд хүрэгчдэд бус, харин бага насанд нь илүү анхаарах ёстойг харуулж байна.
Мөн burzai-zar.com вебсайт дээрээс гутлын талаарх мэдээлэл, зөвлөгөө болон олон төрлийн гутлын сонголтуудыг олж авах боломжтой. Энэ нь хүмүүст зөв гутал сонгох, хөлнийхөө хэмжээг зөв тодорхойлоход туслах зорилготой юм.
Хэрхэн Зөв Гутал Сонгох Вэ?

Эцэст нь, хөлнийхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд гутал худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаараарай.
- Хэмжилт хийх: Гутал худалдаж авахын өмнө хөлнийхөө уртыг заавал хэмжээрэй. Оройн цагаар хөл бага зэрэг тэлдэг тул энэ үед хэмжилт хийх нь илүү тохиромжтой.
- Хоёр хөлөө хэмжих: Ихэнх хүмүүсийн хоёр хөл нь бага зэрэг ялгаатай байдаг. Том хөлөндөө тааруулж гутлаа сонгох нь зөв юм.
- Хурууны зай: Гутал өмсөөд босоход хамгийн урт хурууны үзүүр болон гутлын үзүүрийн хооронд 1-1.5 см зайтай байх нь зүйтэй.
- Зорилгыг нь анхаарах: Өдөр тутмын, спортын, албан ёсны гэх мэт гутлууд нь өөр өөр зориулалттай тул хэрэглээндээ тохируулан сонгох нь чухал.
Дүгнэлт ба Дараагийн Нийтлэл
Гутал бол зөвхөн хувцаслалтын нэг хэсэг биш, харин таны биеийн эрүүл мэнд, тав тухыг хангадаг хамгийн чухал хэрэгсэл юм. Хөлөндөө таарсан гутал өмсөх нь ирээдүйд үүсч болох олон төрлийн өвчлөл, гэмтлээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Дараагийн нийтлэлээр бид хөлний хэмжээг гэртээ хэрхэн зөв тодорхойлох, мөн ямар төрлийн хөлөнд ямар гутал тохирох тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэх болно. Та дараагийн нийтлэлийг уншиж, хөлнийхөө эрүүл мэндийн талаар илүү их мэдлэгтэй болоорой. Мөн Burzai-Zar.com вебсайтад зочилж өөрт тохирох гутлаа сонгоно уу!
Орос Хятад Солонгосын гутлын размерын хүснэгтийг эндээс хараарай

