Web3.0 гэж юу вэ?

web3.0 интэрнет
Тайлбарлаад өгөх хүн байна уу<br><br>
Тайлбарлаад өгөх хүн байна уу

Хаа сайгүй web3.0 гэдэг үг тааралдах юм юу гэсэн утгатай юм бол?

web3.0 – ийг ойлгохын тулд web1.0, web2.0 ын тухай мэдэхгүй бол хэдхээн үгээр тайлбарлах боломжгүй тул тэвчээртэй үргэлжлүүлэн үзээрэй!

Web3.0 гэдгийг товчоор хэлбэл

Web3.0 бол интернетийн шинэ ойлголт юм.

Web3.0-д интернэт ардчилалтай болж хувь хүмүүс гол үүрэг гүйцэтгэнэ.

  • Хэрхэн унших вэ? Web Three эсвэл Web гэж дуудна. Мөн Web3 гэсэн тэмдэглэгээ байдаг.

Web3.0 -д шинэ технологиуд багтаж байгаа имээж


Web3.0 хүртэлх замнал

Мэдээж Web1.0 , Web2.0 гэж байж таарна.
Зураг дээр data болон контенцийн ялгааг харуулж байна.

  • Web1.0 -ийн үед зөвхөн уншдаг байсан
  • Web2.0 -ын үед хэрэглэгч бичиж оролцоно
  • Web3.0 -ын үед data ,контенцыг эзэмшиж болно ( өмчлөнө )

Мөн логин хийх үеийн ялгаа:

  • Web1.0 : Имейл хаяг password
  • Web2.0 : Гүүгл , Фейсбүүк , Твиттер
  • Web3.0 : Криптовалютийн түрийвчээр

За эхний үеийн Web – ээ эргэн харцгаая

Web1.0

Хялбаршуулсан зургаар харвал, мэдээллийн урсгал зөвхөн нэг чиглэлд байгааг харж болно.

Web1.0 homepage үеийн онцлог

  • Зөвхөн текстэн мэдээлэл унших
  • Homepage ажиллуулж байгаа хүн байгууллага л мэдээлэл цацна
  • 2000 – 2010 оны орчим

Web1.0 ийн үед хүмүүс зөвхөн уншиж мэдээлэл авах зориулалтаар ашиглаж байлаа.
Хурд нь удаан учраас зураг, бичлэг зэрэг data нь их мэдээлэл оруулах боломж муу,
зөвхөн хувийн компьютертэй зарим хүмүүс ашиглах боломжтой.
Гэсэн хэдий ч энэ нь сонин, ном, телевизийг орлох мэдээлэл дамжуулах шинэ хэрэгсэл
болсон эрин үеийн шинэ бүтээл байв.

Web2.0

Web2.0 ын үед хоёр талаас хоорондоо харилцах боломжтой болсон

Одоогоор Web2.0 гол хэрэглээ болж явна.Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа нийгмийн сүлжээнүүд бол Web2.0 юм.

SNS

Web2.0 үеийн онцлог

  • Онлайнаар харилцах
  • Контенц үүсгэх

Зөвхөн мэдээлэл хүлээж авдаг байсан бол , мэдээлэл бэлдэх, түгээх ,хуваалцах боломж гарт орж ирсэн.Web2.0 -ын түгэн дэлгэрэхэд гол түлхэц болсон зүйл бол ухаалаг утас хэрэглээнд гарч ирсэн явдал байлаа.

Web1.0 -ийн үед одоогийнх шиг групп чаат хийх боломжгүй байв, хүмүүс хоорондоо текстээр
харилцдаг байсан .
Одоо Web2.0 ын үед зураг, видео зэргийг хялбархан бүтээхээс гадна бүх хүн контент
бүтээгч болж болно.Гэхдээ ,Web2.0 бас асуудал бий

  • Хувийн мэдээлэл алдагдах
  • Компаниудад эрх мэдэл хэт төвлөрөх
  • Хувийн мэдээлэл алдагдах

Вэб 2.0 үйлчилгээ нь хувийн мэдээлэл, хобби зэргийг big data болгон хадгалдаг.
Таны хайлт, зан үйлийн түүх дээр тулгуурлан зар сурталчилгаа байршуулах маркетингийн
стратеги явагдаж байдаг.
Нэт орчин дахь үзэж харж байгаа хобби ,худалтан авалт хийж буй түүхийг үндэслэн
тань руу явуулах бүтээгдэхүүн , үйлчилгээний сурталчилгааны сонголтыг хийн явуулж
байгаа, та бол нэт компаны орлого олох нэг бүтээгдэхүүн гэсэн үг.

Энэ нь юуг хэлж байна вэ?
Ирээдүйд энэ аргаар таны бодлыг алсаас удирдах эрсдэл үүсэхгүй гэх газаргүй юм.

  • Компанийн 『 Төвлөрөл 』
төвлөрсөн

Эрх мэдэл хэтэрхий нэг гарт төвлөрснөөс дараахь хоёр эрсдэл бий болно

  • Кибер халдлагад өртвөл бүх дата эрсдэлд орно
  • Хянах , удирдах эрх нь компанийн гарт

Нэг компани дээр эрх мэдэл төвлөрвөл, жишээ нь та тэр компанитай ямар нэг хэлбэрээр сөргөөцөлдвөл дууслаа л гэсэн үг. Инстаграм дээр өмнө нь харилцаа холбооны иймэрхүү доголдол гарч байсан.

Вэб 2.0 үйлчилгээнд удирдлагын эрх нь компанид хамаарна.

Youtube нь Youtube-д байршуулж болох контентыг удирддаг. Компани таны акаунтыг хаахад таны ажил ерөнхийдөө дууссах тийшээ хандана.

Татаж авсан Kindle ном ч бас минийх биш.Яагаад гэхээр би ном худалдаж аваад уншиж
дууссан хуучин номоо Kindle-ээр зарж чадахгүй.

Өмнө нь Ерөнхийлөгч Трампын твиттерийг царцаасан. Тус компани ерөнхийлөгчид нөлөөлөхүйц хүчтэй.Бодит байдал дээр Ерөнхийлөгч нь нэг конпаниас дорой болж харагдаж байгаан.

Хэрэглэгчид корпорацийн дүрмийг дагаж мөрдөхөөс өөр сонголт байхгүй.

“Төвлөрсөн бүтэц” диаграммыг дахин харна уу. Хэрэглэгчид бүтээлч харагддаг ч үнэндээ тэд корпорацийн торонд байдаг.

Web2.0 – ын эдгээр асуудлуудыг шийдвэрлэх шаардлагын улмаас Web3.0 гэсэн ойлголт төрөн гарч байна

Web3.0

Web3.0 – ын үед голын тоглогч КОМПАНИАС —> Хувь хүн

Web3.0 блокчейн эрин үе

Web3.0 онцлог

  • Интернэт ардчилсан болно
  • Хувийн мэдээллийн нууцлал хамгаалагдана
  • Дата – г эзэмших боломжтой болно

Web3.0 үндсэндээ блокчейн технологи дээр суурилсан байдаг. Одоо гараад буй Web3.0 үйлчилгээнүүд

Блокчейн

Блокчейн дээр суурилсан гэж дээр дурьдсан учраас товчхоон гол санааг нь дурдъя.

Одоог хүртэл хэрэглэж ирсэн систем


Блокчейн

  • Өөрчилж засах боломжгүй
  • Гүйлгээний түүх олон нийтэд нээлттэй
  • Тодорхой зохицуулагчгүй

Уламжлалт систем дээр дата- засах, мэхлэх, хуурамчаар үйлдэх гэх мэтийг хялбархан хийж болно. Мөн кибер халдлагад өртөмтгий байсан.

Үүний шалтгаан нь тодорхой серверээс хамааралтай байсан. Тэр сервер нь халдлагад өртвөл
маш их хохирол амсах болно.

Та блокчейн дээр датаг засах боломжгүй. Тодорхой нэг серверээс хамаарал багатай тул халдлагад өртөр магадлал бага.

Хувийн мэдээлэл хамгаалагдана

Web2.0 – ын үед хэрэглэгчийн хувийн мэдээлэл бизнэсийн хэрэгсэл болж байлаа.

Web3.0 ын үед таны хувийн мэдээллийг та өөрөө хариуцах тул зар сурталчилгаа хүлээн авахгүй байхаар тохируулах боломжтой юм.Нийгмийн сүлжээ болон нэт дэлгүүрт таны хувийн
мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдана.
Web3.0 нь тархмал хэлбэртэй бөгөөд датаг хадгалах захирах эрхийг хувь хүмүүс эзэмшинэ.

Web3.0 – хил хязгаар гэж үгүй

Одоогийн байдлаар Хятадад Meta, Twitter, Line зэргийг хэрэглэх боломжгүй байгаа ,
Web3.0 – р дэлхийн хаанаас ч ,хэн ч орох боломжтой . Мэдээж Хятадаас бас орж болно.

интэрнет
Гарчиг URL хоёрыг хууллаа